



0
БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГТ СУРАЛЦАХЫН ӨМНӨ ОЮУНАА СУДЛАХУЙН ШАСТИР НОМЫН ҮҮДИЙГ НЭЭГЧ ХЭМЭЭХ ОРШВОЙ.
Төвөдийн их мэргэн Жанава Лодойжанцан (1402-1472)-ы айлдсан "Тогмар ложон" буюу "Бодь мөрийн зэрэгт суралцахын өмнө эхлээд оюунаа судлахуйн шастир номын үүдийг нээгч хэмээгч оршвой" бүтээлийг Төвөд эх Монгол орчуулгын хамт хэвлэн та бүхэнд толилуулж байна. Уламжлалт нэр орчуулгын хичээлд Нэрийн арван бага хэмээх суртгаалыг үзэн судалсны дараа ойлгоход хатуу үгтэй Тогмар ложонг ахисан шатны ном болгон үзэн судалж иржээ. Энэ бүтээл нь мөнх бусын сургаалыг эртний төвөдийн ахуй ёс, аж амьдрал, амьтадын зан араншинтай холбон тайлбарлаж, мөн дээдийн номыг бүтээх энэ насны шунал нэг дор байж болохгүйг олон жишээ дээр харуулсан ном юм. Мөн бас бодь хутгийг олох зам мөрийг заах ба ертөнцийн сайн сайханд татагдах шуналыг дарах, үхэл мөнх бусыг бясалгах зэргийг 20 зүйл бүлгээр харуулсан байдаг.

Яг одоогоор ямар нэгэн сэтгэгдэл байхгүй байна. Хэсэг хугацааны дараа дахин шалгана уу.
Хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдэл, үнэлгээ үлдээж бусад хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслаарай.