


0
Гүнриг нь өөд бологсдын хойтын буянд зориулж уншдаг дараа төрлийг дээшлүүлдэг судар. Богд Зонхавын 7 цоржийн нэг гэж алдаршсан Дүлзэн Дагважанцаны айлдсан Жүдэн салва хэмээх Гүнригийн судар нь монголын хүрээ хийдийн уншлагад олон зуун жилийн тэртээ дэлгэрэн одоог хүртэл хурж байна. Энэхүү сударт Гүнригийн эрхэм гол нь чагж мутарлагаа хэмээдэгчлэн судрын ард лам нарын гарын авлага болгон 500-аад төрлийн чагжны зургийг Гүнригийн 37 бурхадын хамт оруулсан болно.

Яг одоогоор ямар нэгэн сэтгэгдэл байхгүй байна. Хэсэг хугацааны дараа дахин шалгана уу.
Хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдэл, үнэлгээ үлдээж бусад хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслаарай.